БОГИНО ХУГАЦААНД ЭРЧИМТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АМПУЛАН САВЛАГААТАЙ КОМПЛЕКС
Арьсны онцлог бүрт тохирсон комплексууд байна.
Комплекс нь өдөр шөнийн тосноос илүү эрчимтэй үйлчилгээг богино хугацаанд үзүүлдэг нэмэлт бүтээгдэхүүн юм. Та өдөр, шөнийн тосноос хангалттай үйлчилгээ авч чадахгүй байвал нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай. Комплексыг нүүрээ цэвэрлэсний дараа түрхэнэ. Шингэсний дараа өдөр шөнийн тосыг нэмж түрхэнэ. Ампулын толгой хэсгийг салфетикын тусламжтай болгоомжтой онгойлгож гарын алган дээр авч түрхэж хэрэглэнэ. Үлдэгдэлийг хөвөнгөөр таглаж дараа хэрэглэж болно.
Энэхүү серум нь авокадо пептидийн хүчийг ашиглан арьсыг сэргээж, хоргүйжүүлэхэд тусалдаг. Арьсны эс гадны бохирдол, гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлага, идэж буй хоол хүнснээс шалтгаалж бохирдож байдаг. Эс бохир байх нь хурдан хөгшрөх, арьс өнгөө алдах нөхцлүүдийг үүсгэнэ.
Ампулын дээд хэсгийг салфетка ашиглан хугалж, шингэнийг алган дээрээ авна. Дараа нь нүүр, хүзүүндээ жигд түрхээд зөөлөн үрнэ. Энэхүү сэргээгчийг ихэнх төрлийн арьсанд болон бусад арчилгааны тостой хамт хэрэглэж болох ч Detox тостой хамт хэрэглэхэд онцгой үр дүнтэй.
Авокадо пептид: Эсийн доторх байгалийн гаралтай хоргүйжүүлэх процессыг идэвхжүүлж, илүүдэл болон ашиглах боломжгүй хог хаягдлыг задлахад тусалдаг.
Мөөгөнцрийн ханд: Эсийн хог хаягдлыг задалж, арьсны өнгөлөг байдлыг сайжруулна.
Гиалуроны хүчил: Чийгшүүлэх, толигор болгох, чийгийг түгжих үйлчилгээтэй
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой
PocketZERO урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.
ЛэндМН App ашиглан зээлээр авах
Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.