БОГИНО ХУГАЦААНД ЭРЧИМТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АМПУЛАН САВЛАГААТАЙ КОМПЛЕКС
Арьсны онцлог бүрт тохирсон комплексууд байна.
Комплекс нь өдөр шөнийн тосноос илүү эрчимтэй үйлчилгээг богино хугацаанд үзүүлдэг нэмэлт бүтээгдэхүүн юм. Та өдөр, шөнийн тосноос хангалттай үйлчилгээ авч чадахгүй байвал нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай. Комплексыг нүүрээ цэвэрлэсний дараа түрхэнэ. Шингэсний дараа өдөр шөнийн тосыг нэмж түрхэнэ. Ампулын толгой хэсгийг салфетикын тусламжтай болгоомжтой онгойлгож гарын алган дээр авч түрхэж хэрэглэнэ. Үлдэгдэлийг хөвөнгөөр таглаж дараа хэрэглэж болно.
ТҮРСНИЙ ХАНДТАЙ НӨХӨН СЭРГЭЭХ КОМПЛЕКС
Стрестэй үед нүүрэнд ядарсан сул шинж харагддаг. Гэрлийн нөлөө, никотин, кофейн гэх мэт хортой бодиснууд арьсыг улам стресстүүлдэг. Ийм үед арьсыг сэргээж идэвхижүүлэх хэрэгтэй. Биологийн идэвхитэй бодис Caviar Extract түрсний хандтай комплекс нь арьсанд тэжээл өгч сэргээх хамгийн тохиромжтой сэргээгч юм.
• Ядарсан арьсыг сэргээнэ
• Чөлөөт радикалаас хамгаалдаг
• Ядарсан арьсанд мэдэгдэхүйц нөлөөлнө
• Шинэ эсийн үүсэхэд нөлөөлнө
• Байгалийн нөхөн сэргээлтийн үйл явцыг дэмждэг
• Арьсны хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг
НАЙРЛАГА
• Long-chain hyaluronic acid: арьсыг хамгаалж чийгшүүлж зөөлрүүлдэг
• Caviar extract: амино хүчил агуулсан бодис нь түргэн хугацаанд арьсыг чийгшүүлэх ба арьсны хялгасан судсаар дамжин цус эргэлт, хүчилтөрөгчийн хангамжийг дэмжиж шинэ эс бий болоход нөлөөлдөг.
• Artemia extract: далайн нялцгай биетний ханд. Амин дэмийг нөхөх, эсийн бодисын солилцоог идэвхижүүлдэг ба энэ нь энерги өгөхтэй адил.
Гэрийн нөхцөлд хэрэглэх заавар:
Caviar Extract-г цэвэрлэсэн арьсанд жигд түрхэнэ. Ampoule-г хагалахдаа сальфетка хэрэглээрэй. Шингэнийг гаран дээрээ авч нүүр болон хүзүүндээ зөөлөн түрхэнэ.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой
PocketZERO урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.
ЛэндМН App ашиглан зээлээр авах
Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.