БОГИНО ХУГАЦААНД ЭРЧИМТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ АМПУЛАН САВЛАГААТАЙ КОМПЛЕКС
Арьсны онцлог бүрт тохирсон комплексууд байна.
Комплекс нь өдөр шөнийн тосноос илүү эрчимтэй үйлчилгээг богино хугацаанд үзүүлдэг нэмэлт бүтээгдэхүүн юм. Та өдөр, шөнийн тосноос хангалттай үйлчилгээ авч чадахгүй байвал нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай. Комплексыг нүүрээ цэвэрлэсний дараа түрхэнэ. Шингэсний дараа өдөр шөнийн тосыг нэмж түрхэнэ. Ампулын толгой хэсгийг салфетикын тусламжтай болгоомжтой онгойлгож гарын алган дээр авч түрхэж хэрэглэнэ. Үлдэгдэлийг хөвөнгөөр таглаж дараа хэрэглэж болно.
ТАЙВШРУУЛАХ КОМПЛЕКС
Instant soothing oil ампуль нь арьс цочирч улайж чимчигнэн, хуурайшсан үед дээрх шинж тэмдгийг арилгах зориулалттай. Арьс цочирсон үед гэрийн нөхцөлд болон салонд эмчилгээг хийнэ. Ямар нэгэн үнэр өнгөгүй, агаарын урвалд орохгүй, массаж хийхэд тохиромжтой. Арьсыг түргэн хугацаанд тайвшруулна. Instant soothing oil ампул нь эпидермийн тосны ялгаруулалтыг сайжруулдаг ба ингэснээр хамгаалалтын бүрхүүлийг идэвхижүүлнэ. Уг ампул нь найрлагандаа ISIS 10% ба хамгаалалтын комплекс 3%-аас бүрдсэн болно. Тогтмол хэрэглэснээр богино хугацаанд арьс чийгээ алдах нь зогсож хамгаалагдана.
• Арьсыг зөөлрүүлж тайвшруулна
• Цочирсон арьсанд зориулагдсан
• Арьсны ус тосны хамгаалалтыг бэхжүүлнэ
• Чийг алдахаас хамгаална
• Арьс эрүүлжинэ
• Бага зэргийн тослог учир хүйтнээс хамгаална
НАЙРЛАГА
• Skin defense complex: Олон ургамлаас гаргаж авсан арьсыг гадны нөлөөнөөс хамгаалах комплекс
Cardiospermum halicacabum (халуун бүсийн ургамал) Echium plantagineum (уг ургамлын самрын тос) Наранцэцгийн тос (арьсыг тайвшируулж, улайлтыг багасгана)
• Macadamia nut oil: Арьсыг тослогтуулахгүй шингэн тос. Арьсыг толигор зөөлөн болгоно.
• Isostearyl-isostearate(ISIS): ургамлаас гаргаж авсан нэмэлт бүтээгдэхүүн.; Арьсны гадаргуу дээр тосыг бэхжүүлснээр ус тосны бүрхүүлийг сайжруулж, чийг гадагш алдахаас хамгаалдаг
• Squalane: Оливийн тосноос гаргаж авсан. Хүний арьсны тостой адилхан бүтэцтэй. Амархан шингэдэг. Арьсыг тослог болгохгүй. Чийг алдахаас хамгаална. Арьс зөөлрүүлнэ.
• α-bisabolol: Тайвшруулна
• Calendula officinalis: Номуу цэцгийн ханд. Арьсыг тайвшруулж, загатнаж чимчигнэхийг багасгана
Гэрийн нөхцөлд хэрэглэх заавар:
Нүүрээ цэвэрлэсний дараа ампулыг түрхэнэ. Ампулын толгой хэсгийг салфетикаар жийрэглэн болгоомжтой хугалж аваад шингэнийг алган дээрээ авч нүүр хүзүүндээ түрхэнэ. 4 долоо хоногийн турш тогтмол хэрэглэвэл үр дүн өгөх нь илүү байна.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой
PocketZERO урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.
ЛэндМН App ашиглан зээлээр авах
Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.