brandJanssen cosmetics

LONGEVITY CARE Cream 50 ml

260,000₮
Богино тайлбар
- Арьсыг чийгшүүлж, хамгаалана. - Эрүүл, гэрэлтсэн байдлыг удаан хадгалж, гаднын сөрөг нөлөөнд тэсвэртэй болгоно. -Хөгшрөлтийн шинжийг багасгаж, залуу байдлыг дэмжих генүүдийг идэвхжүүлэн, арьсыг чангална.

LONGEVITY CARE Cream нь арьсныхаа эрүүл, залуу төрхийг хадгалахыг хүссэн хүмүүст зориулсан дээд зэрэглэлийн арчилгааны тос юм. Клото, ашваганда, ресвератрол болон арьс чангалах шинэлэг хандуудын хослол нь эсийн түвшинд үйлчилнэ.

Энэхүү тос нь эсийн үйл ажиллагааг зохицуулах гол генүүдийг идэвхжүүлж, арьсны бүтцийг бэхжүүлэн, орчны сөрөг нөлөөнөөс хамгаална. Ингэснээр арьс өдөр ирэх тусам илүү толигор, чанга, гэрэлтсэн харагдана. Олон төрлийн гиалуроны хүчил болон тэжээллэг тоснууд нь эрчимтэй чийгшүүлж, зөөлөн, уян хатан болгоно


Давуу талууд

✓ Насжилтын онцлогт тохирсон, 24 цагийн иж бүрэн арчилгаа

✓ Арьсны эсийн урт наслалтыг дэмжинэ

✓ Арьсыг чангалж, үрчлээг багасгана

✓ Веган бөгөөд арьс судлалын сорилд хамрагдсан


Найрлага:

  • Клото: Корнфлауэр (Centaurea cyanus) цэцгээс гарган авсан ханд. Эсийн шинэчлэлтийг дэмжиж, «залуу насны уураг» гэгддэг Клото уургийг идэвхжүүлснээр арьсны эсийн амьдрах хугацааг уртасгахад тусална. Мөн өнгийг жигд болгож, гэрэлтэлтийг нэмэгдүүлнэ.
  • Ашвагандагийн үндэсний ханд: Стрессийн сөрөг нөлөөнөөс хамгаалах байгалийн гаралтай найрлага. Клото уургийг хадгалахад тусалж, арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлэн, гадаргууг толигор, гэрэлтсэн болгоно.
  • Ресвератрол: Япон тарна ургамлаас гарган авсан өндөр цэвэршилттэй полифенол. Арьсны өөрийгөө хамгаалах чадварыг дэмжиж, хэт ягаан туяа зэрэг гадны нөлөөнд хэт хүчтэй хариу урвал үзүүлэхээс сэргийлнэ.
  • Natural Contour Lifting: Газар дундын тэнгисийн бүсийн мөнхцэцгээс гарган авсан, олигосахаридаар баялаг ханд. Арьсыг илүү залуу харагдуулж, нүүрний хүрээг тодруулан чангална.
  • Majestic Beauty: Эдельвейс цэцгийн эсийн өсгөвөр. Хүзүүний суларсан арьсыг чангалж, хацрыг өргөж өгнө.
  • А аминдэмийн пальмитат: Арьсны нөхөн төлжилт, бүтцийн сэргэлтийг дэмжиж, байгалийн хамгаалах давхаргын үйл ажиллагааг сайжруулна.
  • Сахарид изомерат: Арьсанд байдаг нүүрс устай ижил бүтэцтэй иж бүрдэл бөгөөд чийгийг удаан хадгалахад тусална.
  • Богино гинжит гиалуроны хүчил: Эрчимтэй чийгшүүлж, чийгийг тогтоон барина. Арьсны гаднах эвэрлэг давхаргын дээд хэсэгт нэвтэрч, дотроос нь чийгээр дүүргэн чангалж, толийлгоно.
  • Урт гинжит гиалуроны хүчил: Гадаргуу дээр чийг барих бүрхүүл үүсгэж, хуурайшилтаас хамгаалан, нарийн зураас болон үрчлээг толийлгоно.
  • Хөндлөн холбоост гиалуроны хүчил: Шууд чийгшүүлж, арьсаар дамжин уурших усны алдагдлыг (TEWL) бууруулахад тусална.
  • Сквалан: Арьсны хамгаалах давхаргыг дэмжиж, чийг алдалтыг багасгана.
  • Энотера буюу үдшийн примулагийн тос: Тэжээл өгч, арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлнэ.
  • Макадамия самрын тос: Арьсыг тэжээлээр хангаж, зөөлөн, уян хатан болгоно.

Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

ЛэндМН App ашиглан зээлээр авах

Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл