LONGEVITY CARE зовхины тос нь нүүрний хамгийн эмзэг хэсэг болох нүдний эргэн тойрны арьсыг тусгайлан арчилна.
Клото, ашваганда, ресвератрол, Eye Beautifyer болон эдельвейс цэцгийн эсийн өсгөврийн үр дүнтэй хослол нь арьсыг чангалж, хамгаалан, нөхөн төлжихөд тусална.
Торгомсог зөөлөн бүтэц нь арьсыг эрчимтэй чийгшүүлж, хаванг бууруулан, нүдний доорх хар хүрээг мэдэгдэхүйц бүдгэрүүлнэ.
Эмнэлзүйн судалгаагаар батлагдсан үр дүн: Арьсны өнгө 21%-иар илүү сэргэг болж, нүдний доорх хар хүрээ 12%-иар багассан — харцыг сэргэг, гэрэлтсэн харагдуулна.
Давуу талууд
✓ Арьсны залуу байдлыг зохицуулах гол генүүдийг идэвхжүүлж, нүдний эргэн тойрны арьсыг хамгаална
✓ Үрчлээ, нарийн зураасыг багасгана
✓ Нүдний доорх хар хүрээг мэдэгдэхүйц бүдгэрүүлнэ
✓ Хаван болон ядарсан төрхийг багасгана
✓ Цэвэр найрлагын зарчимтай, веган бөгөөд арьс судлалын сорилд хамрагдсан
Хэрэглэх заавар: Өглөө, орой арьсаа цэвэрлэж, серум түрхсэний дараа нэг ширхэг будааны хэмжээтэй тосыг нүдний эргэн тойронд түрхэн, зөөлөн товшиж шингээнэ.
Найрлага ба үйлчлэл
- Клото: Корнфлауэр цэцгээс гарган авсан ханд. Эсийн шинэчлэлтийг дэмжиж, «залуу насны уураг» гэгддэг Клото уургийг идэвхжүүлснээр арьсны эсийн урт наслалтыг дэмжинэ. Арьсны өнгийг жигд болгож, гэрэлтэлтийг нэмэгдүүлнэ.
- Ашвагандагийн үндэсний ханд: Стрессийн сөрөг нөлөөнөөс хамгаалах байгалийн гаралтай найрлага. Клото уургийг хадгалахад тусалж, арьсны хамгаалах давхаргыг бэхжүүлэн, гадаргууг жигд, толигор болгож, байгалийн гэрэлтсэн төрхийг өгнө.
- Ресвератрол: Япон тарна ургамлаас гарган авсан өндөр цэвэршилттэй полифенол. Арьсны өөрийгөө хамгаалах чадварыг дэмжиж, хэт ягаан туяа зэрэг стресс үүсгэгч хүчин зүйлд хэт хүчтэй хариу урвал үзүүлэхээс сэргийлнэ.
- Eye Beautifyer: Далайн E. crustaceum бичил биетээс гарган авсан ханд. Нүдний доорх хар хүрээг мэдэгдэхүйц бүдгэрүүлж, хаванг бууруулан, нүдний эргэн тойрны арьсыг толийлгож, илүү залуу, гэрэлтсэн харагдуулна.
- Majestic Beauty: Эдельвейс цэцгийн эсийн өсгөврийн ханд. Нүдний эргэн тойрны арьсыг чангалж, үрчлээг багасгана.
- А аминдэмийн пальмитат: Арьсны нөхөн төлжилт, бүтцийн сэргэлтийг дэмжиж, байгалийн хамгаалах давхаргын үйл ажиллагааг сайжруулна.
- Сахарид изомерат: Арьсанд байдаг нүүрс устай ижил бүтэцтэй иж бүрдэл. Арьсыг удаан хугацаанд чийгшүүлэх бөгөөд үйлчлэл нь 72 цаг үргэлжилнэ.
- Сквалан: Арьсны хамгаалах давхаргыг дэмжиж, арьсаар дамжин уурших усны алдагдлыг багасгахад тусална.
- Богино гинжин бүтэцтэй гиалуроны хүчил: Арьсыг эрчимтэй чийгшүүлж, чийгийг тогтоон барина. Арьсны хамгийн гаднах эвэрлэг давхаргын дээд хэсэгт нэвтэрч, арьсыг дотроос нь чийгээр дүүргэн, чангалж толийлгоно.
- Урт гинжин бүтэцтэй гиалуроны хүчил: Арьсны гадаргуу дээр чийг барих бүрхүүл үүсгэж, хуурайшилтаас хамгаална. Нарийн зураас, үрчлээг толийлгоно.
- Хөндлөн холбоост бүтэцтэй гиалуроны хүчил: Арьсыг шууд чийгшүүлж, чийгийн алдагдлыг бууруулахад тусална.
- Энотера буюу үдшийн примулагийн тос: Арьсанд тэжээл өгч, хамгаалах давхаргыг бэхжүүлнэ.
- Макадамия самрын тос: Арьсанд тэжээл өгч, зөөлөн, уян хатан болгоно.