brandJanssen cosmetics

Tranexamic Acid Serum 30ml

111,000₮
Богино тайлбар
Транексамын хүчилтэй серум нь зөөлөн атлаа үр дүнтэй найрлагаараа нарны нөлөөнөөс үүссэн нөсөө толбо болон арьсны өнгөний жигд бус байдлыг мэдэгдэхүйц багасгахад тусална. Улайлт, бараан толбыг бүдгэрүүлснээр илүү жигд, гэрэлтсэн төрхийг дэмжинэ. Меланин үүсгэгч эсүүд болох меланоцит болон арьсны үндсэн эсүүд болох кератиноцитын хоорондын харилцан үйлчлэлийг саатуулж, нөсөөний нийлэгжилтийг дарангуйлан, шинэ толбо үүсэхээс сэргийлнэ. Үүний зэрэгцээ өнгө цайруулах үйлчилгээ нь өмнө үүссэн бараан хэсгүүдийг бүдгэрүүлнэ. Ниацинамид нь транексамын хүчлийн цайруулах үйлчилгээг дэмжиж, хамгаалалтын давхаргыг бэхжүүлэн, үрэвслээс сэргийлнэ. Цайруулах үйлчилгээтэй гиалуроны хүчил нь меланины агууламжийг мэдэгдэхүйц бууруулж, өнгийг жигд болгоход тусална. Сахарид изомерат болон богино, урт гинжит гиалуроны хүчлийн хослол нь чийгшлийг удаан хугацаанд нэмэгдүүлж, зөөлөн, толигор мэдрэмж өгнө.
Бүтээгдэхүүний код:82702

Тогтмол хэрэглэснээр улайлт, өнгөний өөрчлөлт, нөсөө толбо аажмаар бүдгэрч, арьс илүү жигд, гэрэлтсэн харагдана.

Хэрэглэх заавар: Эхний үед Транексамын хүчилтэй серумыг долоо хоногт 3 удаа, оройн арчилгаандаа хэрэглэнэ. Нүүр, хүзүү болон энгэрийн хэсэгт арчилгааны тосны өмнө түрхэж, шингээлтийг дэмжихийн тулд зөөлөн товшино. Зовхи, уруулд хүргэхээс зайлсхий.

Арьсны хүлээн авах байдлаас хамааран давтамжийг аажмаар нэмэгдүүлж, өдөрт нэг удаа хүртэл хэрэглэж болно.

Хэт ягаан туяанаас хамгаалж, нөсөө толбо дахин үүсэхээс сэргийлэхийн тулд Face Guard Advanced зэрэг нарны хамгаалалттай бүтээгдэхүүнийг давхар хэрэглээрэй.

Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй.


Найрлага:

  • Транексамын хүчил: Меланоцит болон кератиноцит эсүүдийн харилцан үйлчлэлийг саатуулж, тирозиназа ферментийн идэвхийг дарангуйлснаар меланин үүсэлтийг бууруулна. Ингэснээр арьсны өнгийг жигдэлж, нөсөө толбыг бүдгэрүүлэн, шинээр үүсэхээс сэргийлнэ. Мөн эсийн гэмтсэн, хэрэгцээгүй бүтцээ задлан боловсруулах үйл явц болох аутофагийг идэвхжүүлнэ.
  • Ниацинамид: Меланины шилжилтийг саатуулж, арьсны хамгаалалтын давхаргыг бэхжүүлэн, үрэвслээс сэргийлнэ.
  • Богино болон урт гинжит гиалуроны хүчил: Эрчимтэй чийгшүүлж, арьсны гадаргуугаас ус алдагдахыг (TEWL) багасгана.
  • Цайруулах үйлчилгээтэй гиалуроны хүчил: Альфа-линолений хүчлийг меланоцит эс дэх тирозиназа ферментэд хүргэж, уг ферментийн задралыг дэмжинэ. Үүний үр дүнд меланин үүсэлтийг дарангуйлж, өнгийг жигд болгоно.
  • Сахарид изомерат: Арьсанд байгалиасаа агуулагддаг нүүрс устай ижил бүтэцтэй нэгдэл бөгөөд чийгшлийг удаан хугацаанд хадгална.
  • Ши тос: Тэжээл өгч, арьсны хамгаалах үйл ажиллагааг дэмжинэ.
  • Макадамиягийн тос: Макадамия самраас гарган авдаг байгалийн тос. Хялбархан шингэж, арьсыг арчлан, зөөлөн, уян хатан болгоно.


Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

ЛэндМН App ашиглан зээлээр авах

Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл