ТОСЛОГ, ҮРЭВСЭЛТЭЙ АРЬСНЫ АРЧИЛГАА
Тослог арьс нь тусгай арчилгаа шаарддаг. Тослог их байна гээд хатаах бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү их тос ялгаруулах тэмцлийг үүсгэдэг. Спиртийн агууламжтай бүтээгдэхүүн арьсны чийгшлийг арилгадаг. Тослог арьсны арчилгаа нь тослогийг хэт ялгаруулахгүй байх, зөөлөн цэвэрлэх, чийгшүүлэх хэсгээс бүрдэнэ.
Үрэвслийн эсрэг цогц бодисоор баялаг маск. Найрлага дахь хятадын цагаан шавар нь арьсны бохирдол болон гадаргуу дахь илүү тосыг нүүрний арьсыг хатаахгүйгээр шингээж үрэвслийг дарна. Арьсны нүхжилтийг багасгаж нүх сүвийг цэвэрлэнэ.
• Тослогын булчирхайг тэнцвэржүүлнэ
• Гүн цэвэрлэж арьсны гадаргууг жигдлэнэ
• Үхэжсэн арьсыг гуужуулна
• Үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ
НАЙРЛАГА:
• Зуун настын ханд – Арьсыг тайвшруулж чийгшүүлнэ. Арьсыг цэвэрлэнэ.
• Хятад цагаан шавар- Тосыг багасгана
• Үрэвслийн эсрэг идэвхит комплекс – Оливын навчнаас гаргаж авсан тослог багасгах үрэвслийг дарах комплекс
• Модны мөөгний ханд- Байгалийн полисахарид болон минерал агуулсан нүүрний арьс цэвэрлэх үйлчилгээтэй
Хэрэглэх заавар:
7 хоногт 1-2 удаа нүүрээ цэвэрлэж гуужуулсны дараа түрхээд 20 минутын дараа усаар зайлж арилгана. Шаардлагатай тохиолдолд ойрхон давтамжтай тавьж болно. Маск тавьсны дараа хэт хатаахгүй.
Санамж: Холимог арьсны Т зонад /дух хамар эрүү/ хэрэглэхэд болно.
StorePay
Ашиглан 4 хуваан төлөх боломжтой
PocketZERO урьдчилгаагүй хувааж төл
Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.
ЛэндМН App ашиглан зээлээр авах
Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.