Эфирийн тостой идэвхжүүлэгч массажны тос 1000мл /Stimulating massage balm/

365,000₮
Бүтээгдэхүүний код:7582P

БИЕИЙН АРЬС АРЧИЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН

Janssen cosmetics-ийн биеийн арьс арчилгаанд тусгайлан зориулсан тансаг бүтэц, ургамлын ханд, эфирийн тос болон бусад байгалийн өндөр үр дүнтэй орц найрлага бүхий бүтээгдэхүүнүүд.

Биеийн хэсэг бүрийн асуудлыг шийдэх бүтээгдэхүүн нь салоны үйлчилгээнд давхар хэрэглэгддэг.

Лаванда, розмарин, нимбэг, марижорам эфирийн тосны өвөрмөц холимог бүхий арьсанд хайлдаг массажны бальзам. Сэргээх массажны тосыг бүтэн бие болон хэсэгчилсэн байдлаар массаж хийнэ.

НАЙРЛАГА:

  • Зөгийн лав: Нэрнээс нь харахад лав нь зөгийн сархинагаас гаргаж авдаг шар лав юм. Бүрхүүл үүсгэх үйлчилгээтэй бөгөөд арьсыг хуурайшилтаас хамгаална
  • Ламинарийн ханд: Ламинари замаг нь эрдэс давс, витамин, микроэлементээр баялаг; Эдгээр нь нөхөн сэргээх нөлөөтэй бөгөөд арьсны гидролипидийн хальсыг бэхжүүлдэг
  • Лавандула: Лаванда цэцгийн тусгай сортын эфирийн тос (Lavandula hybrida); сэргээгч үнэр, булчин тайвшруулах үйлчилгээтэй
  • Нимбэгний өвс: Цитронелла өвсний эфирийн тос (Cymbopogon nardus); шинэхэн нимбэгний үнэр нь мэдрэмжийг сэргээдэг
  • Розмари: Газар дундын тэнгисийн бүс нутгаас гаралтай Rosmarinus officinalis ургамлын эфирийн тос; флавоноидоор баялаг; тайвшруулж, сэргээдэг
  • Нимбэг: Газар дундын тэнгисийн бүс нутгаас гаралтай жимсний хальснаас гаргаж авсан эфирийн тос нь жимсний анхилуун үнэртэй бөгөөд сэтгэл санааг сэргээж, идэвхжүүлэх үйлчилгээтэй.
  • Маржорам: Ориганум мажорана цэцгийн эфирийн тос; Маржорам тос нь тайвшруулах, зохицох, тэнцвэржүүлэх үйлчилгээтэй

ХЭРЭГЛЭЭ:

Сэргээх массажны бальзамыг түрхэж иллэг хийж биеийн бүтэн болон хэсэгчилсэн массаж хийнэ. Дараа нь гуя, хонго, хэвлий, гарны дотор хэсэгт онцгой эрчимтэй массаж хийнэ.


Анхаарна уу: Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэж болохгүй.

Pocket урьдчилгаагүй хувааж төл

Урьдчилгаагүй,шимтгэлгүй 30-90 хоногт 2-6 хувааж төл.

StorePay

Ашиглан 4 хуваан төлөх боломжтой

ЛэндМН App ашиглан зээлээр авах

Энэхүү барааг та урьдчилгаагүй, хүүгүй зээлээр худалдан авах боломжтой.

Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл